Залуу сумоч Таканоива А.Баасандорж "Монголын сумо бөхийн холбоо" ТББ-ын Ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяртай болсон үйл явдлын талаар чин сэтгэлээсээ ярилцсаныг хүргэж байна. Япон Улсад одоо болж буй асуудлаар Таканоива Кёкүшюзан руу өөрөө залгаж ийнхүү ярьжээ.
Таканоива А.Баасандорж:
Сайн байна уу? Д.Батбаяр ахаа, таныг Японд ирсэнийг би мэдэж байсан. Би юу болсоныг танд үнэнээ хэлье. Дүү нь ахдаа бүх үнэнийг хэлье. Мэдээгээр Ёкозүна Харумафүжи аварга залуу сумоч дүүдээ анхааруулга хийж ярьж байхад нь "утсаар ярьж байсан" гэж байгаа нь худлаа. Тэнд байсан хүмүүс бүгд ярьж байхад нь л утсаа жаахан оролдож байсан. Тэгсэн гэнэт Харүмафүжи аварга ойртож ирээд зодсон. Намайг үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээрээ зодсон. Би 2 гараараа толгойгоо хамгаалсан. Бараг 40-50 удаа цохисон байхаа.
Шөнийн 01.00 цаг болж байсан учраас эмнэлэг явах боломжгүй байсан. Маргааш нь эмнэлэг явсан. Эмч намайг үзэж гайхаад, оёдол тавьсан. Манай үсчин миний сүмогийн үсийг хүртэл засч чадахгүй байсан. Тэр явдал болсоны дараа өрөөндөө буцаж ирэх үед толгой өвдөж, нэг талын чих юу ч сонсохгүй болчихсон. Одоо ч гэсэн муу сонсогдож байгаа. Их өвдөж байсан учраас, өвчин намдааж эм авсан.
11 сарын 02-нд толгой маш их өвдөж байсан учраас эмнэлэг явж толгой намдаах эм авсан. 11 сарын 04-нд дахиж эмнэлэгт үзүүлээд 05-нд эмнэлэгт хэвтсэн. Тэр өдрөө ч гэсэн чих өвдөөд унтаж чадаагүй. Их өвдсөн учраас толгойны зураг авахуулсан. Эмчийн үзлэгээр толгой цуурсан гэсэн хариу гарсан. Оякатагаасаа айж байсан учраас нууж байсан. Дээр нь энэ асуудлыг хэнд ч хэлэхгүй гэж бодсон боловч аргагүй эрхэнд ояката мэдэж цагдаад өргөдөл өгсөн” гэж
11сарын 23-ны оройн 6 цагт Кёкүшюзан Д.Батбаяр руу Таканоива А.Баасандорж ярьжээ. Монгол, Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт нэг талыг барьсан, залуу сумочийг гутаан доромжилсон мэдээ, сурвалжлага явж буйд гомдолтой байгаа гэнэ.
Жич: Кёкүшюзан Д.Батбаяр зодсон, зодуулсан гэх 2 Монгол сумочийг өөр лүүгээ ярьж бодит мэдээлэл өгөхийг хүссэн боловч харамсалтай нь Харумафүжи Д.Бямбадорж огт хариу өгөөгүй байна
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна