Лантуу авчраад толгой руу нь цохихоос нааш хэзээ ч сэрэхгүй, нүдээ нээхгүй дархлаажсан даварсан хэсэг улс энэ улсад байна даа


Сүүлийн үеийн сэтгэл өвтгөм мэдээ мэдээлэл эрчээ авсаар буурсангүй. Амиа алдсан бяцхан охин, хэнд ч хандахаа мэдэхгүй 5-хан настай балчир охин, хүний хэрцгийлэл дунд тамлагдсан өнгөрсөн 13 настай охин. Уншигч та мартаагүй биз дээ. Тэгвэл төр мартчих гээд байна уу? Нийгмийн болохгүй байгаа хар хэсгийг ьил гаргаж ард иргэдийг тайван тэмцлийн хэлбэрт уриалсан "Лантуун Дохио ТББ"-ийн тэргүүн Ч.Ганжавхлан удаа дараа ээлжит арга хэмжээг эхлүүлсээр байна. Тэрбээр энэ увайгүй үйлдэлд төр засаг хэрхэн хандаж байгаа тухай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлжээ. Тухайлбал,

"Төр үүргээ умартах үед... Бид төр улсаа хуулиа хүндэтгээд хуулийн дагуу шаардлага жагсаал тавих үед биднийг золбин нохой мэт үзэж үл тоож байна. 5 настай охины нөгөө шүүхийн шинжилгээний хариу /32 хонож байна/ Энэ шаардлага тавьж байсан зураг нь байж байна. Одоо бол гарахгүй байна гэж лав үгүй "Яг яасан юм? Хүчиндсэн юм уу хүчиндэхийг завдсан юм уу?" тэгвэл завдалтын тэр хэрэгт нь ямар ял шийтгэл хариуцлага оногдуулж байгаа юм? Балчир охины өмдийг тайлж өнөөхөө чихэх гээд болохгүй болохоор нь охин хальс нь яагаа ч үгүй байна гээд зүгээр мултарчих юм уу? Хүмүүс дагаад тайвширчихсан уу? Тэр адилхан ноцтой асуудал биш үү. Нөгөө Очир төв юу ч болоогүй мэт ажилласаар байна, талийгаач охины аав нь олон нийтэд хандан хандив цуглуулаад явж байна үүнийг юу гэж ойлгох юм? Тэр охины цогцсыг булшнаас нь ухаж гаргаж ирээд дахин шинжилнэ гэсэн гэнэ энэ юу гэсэн үг вэ? Замын үүдэд алга болсон охин ч олдсонгүй. Нэг их сүрхий шуурж байснаа яагаад мэдээлэхээ больчхов? Лантуу авчраад толгой руу нь цохихоос нааш хэзээ ч сэрэхгүй, нүдээ нээхгүй дархлаажсан даварсан хэсэг улс энэ улсад байна даа! Бид тэмцлийн ямар хэлбэр луу шилжих ёстой вэ?" гэв.