Сэтгүүлч Мөнхбаясгалангийн аав түүний нэвтрүүлгийг бараг л үздэггүй


Монголын хамгийн их үзэгчтэй цөөн хэдэн нэвтрүүлгийн нэг бол Цензургүй яриа. Уг нэвтрүүлгийн гол дүр болох Мөнхбаясгалангийн аав түүний нэвтрүүлгийг үзэж чаддаггүй гэнэ. Энэ талаар сэтгүүлч бүсгүй өчигдөр өөрийн цахим хуудаснаа Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Өдөр очиж бэлэг өгөөд баяр хүргэлээ… Гэтэл энэ олон жилүүдэд огт дуугүй байдаг байсан хүн чинь харин “Өнөөдөр тэр Хурц гэдэг генерал хүнтэй ярилцах юм байна. УИХ ын гишүүдийг загнаад байгаа хүн чамайг салам загнаад гарна даа… яана… өнөө шөнө бас нойргүй хонох нь … больчихож болдоггүй юм уу. Генерал хүн чинь том байдгийм ш дээ” гэнээ. Зүгээрээ та орой үзээрэй гэтэл “Чадахгүй чадахгүй… зурагтаа унтраачихна, яршиг зүгээр ” гэв. Нээх хөөрхөн санагдлаа ш дээ. Өмнө нэг удаа Элбэгдоржтой ярилцаж байхыг үзэж байснаа айгаад дундаас нь унтраачихсан, маргааш нь зах дээгүүр явж байсан чинь хүмүүс яриад байсан гэдэг онигоо дүү нар ярьдаг юм