МАН-ын даргыг сонгон санал хураалтад 21 аймаг 9 дүүргээс ирсэн 1383 төлөөлөгч оролцсон бөгөөд нийт саналын 63 хувийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх авч, МАН-ын дарга боллоо. Түүнтэй УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Хаянхярваа өрсөлдсөн юм. У.Хүрэлсүх намын даргад өрсөлдөх үеэрээ журмын нөхөддөө хандаж хэлсэн үгэндээ "Л.Энэбиш агсны хэлсэн "Зүрхэндээ толботой явснаас зүсэндээ сорвитой явсан дээр. Бид хамтдаа илүү хол явна.
Дүү нартайгаа муудмааргүй байна. Намынхаа эв нэгдлийг хангаж ажиллахын төлөө хичээх болно. Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье. Боловсон хүчин бол шахааны бараа биш. Би намаа мөнгөний нам, компаний нам болгохыг зөвшөөрөхгүй" хэмээсэн юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна