ДЭМБ-ын судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн эмгэгээр өвддөг гэж үздэг байна. Тэгвэл нийгмийн олон хүчин зүйлээс болж хүн стресстэж, бухимдаж, ядаргаанд орж, нойргүйддэг бөгөөд тэр бүхнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилдэг билээ. Тус төв байгалийн гамшигт өртсөн иргэдэд ч сэтгэл санааны тусламж үзүүлдэг ажээ.
Тодруулбал, өнгөрсөн сард Отгонтэнгэр хайрханд авирсан 27 уулчны 17 нь харамсалтайгаар амиа алдаж, 10 нь эсэн мэнд үлдсэн билээ. Тэд сэтгэл зүйн гүн хямралд орсон учраас СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн бөгөөд үлдсэн 10 уулчны ес нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эхлээд буруу ойлголттой байсан аж. Тэд эхэндээ хэд хэдээрээ ирж, сүүлдээ анх ирсэн хэсэг нөхдийн ятгалгаар нэгээс бусад нь бүгд уг эмнэлэгт эмчлүүлж, сэтгэл, бие махбодийн хувьд эрүүл болоод гарсан байна.
СЭМҮТ-ийн Неврозийн тасаг төлбөртэй үйлчилдэг ч гэлээ сэтгэцийн гүн хямралд орсон тэднийг эмчилгээний төлбөр авалгүй, оочер дугааргүй цаг алдалгүй үйлчилсэн аж. Эмгэнэлт ослоор нөхдөө алдсан тэдэнд хамгийн түрүүнд амар тайван, тав тухтай орчин, сэтгэл санааны ганцаарчилсан болон бүлгийн сургалт, бие махбодийн хувьд ч тайвшрах, нойрсох хэрэгцээ хамгийн их байсан гэнэ.
Энэ талаар СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл “Сэтгэл засалч гэдэг бол их өвөрмөц мэргэжил. Хүний их эмчээр зургаан жил сураад, хоёр жил анхан шатанд ажиллаад, хоёр жил сэтгэцийн эмчээр резидентурт суралцсаны дараа сэтгэцийн эмч болдог. Харин сэтгэцийн эмч зургаан сар сэтгэл заслын төрөлжсөн мэргэжлээр суралцаад сэтгэл засалч болдог юм. Манай эмнэлэгт дөрвөн сэтгэл засалч ганцаарчилсан, бүлгийн, булчин сулруулах гэх мэт долоон өрөөнд тусламж үйлчилгээ явуулдаг. Манай эмнэлгийн барилгууд эхнээсээ тохижиж, орчин үеийн эрүүл мэндийн тусламжийн тав тухыг тодорхойлж буй “Интермед”, “Грандмед” шиг болж байна. Манайхан “Шар хадны” эмнэлэг гэж галзуу солиотой хүмүүс л ирж эмчлүүлдэг юм шиг ойлгож, ярьдаг ч үнэндээ энэ нь байрладаг газрынх нь нэршил. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гамшгийн үед иргэдэд үзүүлэх нь хамгийн чухал байдаг” гэжээ.
Сонирхуулахад, манай улсад 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгджээ. Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн тусгай төв маань 21 аймаг, есөн дүүрэгт салбар сэтгэцийн кабинет, тасагтай 88 дахь жилдээ үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа аж.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна