Cэтгэл уярам хайрын түүхүүд олоон. Монгол ахуй, соёлоо түгээн дэлгэрүүлж, зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахыг утгаар нь үзүүлж яваа МУГЖ С.Жавхлан олны хайрыг татсаар удлаа. Түүний гэргий Г.Эрдэнэчимэг нь цайтай бол цайтай, царайтай бол царайтай, залуу хүн гэхэд үйлэнд ч уран ёстой монгол эзэгтэйн үлгэр дуурайл болж нөхрөө тодотгодог талаар ярих ч юм биш. Тэрээр нөхрөө их л хүндэлж хайрладаг. Ямар сайндаа нөхрөө дагаад гэр бариад амьдарч байхав. Тэрээр саяхан Чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлэгт оролцсон байна. Нэвтрүүлгийн үеэр хосууд хэрхэн танилцсан талаараа ярьсан юм. Мөн дуучин Эрдэнэчимэг нөхрөө одоо болтол чи гэж хэлж үзээгүй та хэмээн дууддаг гэнэ лээ. Сонирхуулан хэлэхэд УИХ-ын гишүүн Жавхлан гэргийгээ миний дүү гэж дуудсаар авч суусан сурагтай шүү.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна