Гурван хүүхэд гэртэйгээ хамт шатаж нас барсан байна


11-р сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт суух эрэгтэй 37 настай Э-ийн таван ханатай монгол гэр бүрэн шатаж, гэрт байсан  5-10 насны гурван хүүхэд шатаж нас барсан хэрэг гарчээ. Өвлийн улирал эхлэж гэр хорооллын айл өрхүүд гал түлж эхэлдэг. Ингэхдээ бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээх, мөн болгоомжгүй байдлаас болж гал алдах тохиолдол их байдаг. Гэрт гал түлж байгаад гал алдах тохиолдол өвлийн улиралд ихээхэн гардаг ч ард иргэд үүнийг үл тоодог. Үүнээс үүдэх эрсдэлд бага насны хүүхдүүд ихээр хохирсоор байна. Тиймээс гэр хорооллын айл өрхүүд энэ асуудалд анхаарлаа хандуулж болгоомжтой байхыг сануулж байна.