Жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийн төрсөн өдөр энэ сарын 15-ны болжээ. Тэрбээр жил бүрийнхээ төрсөн өдрийг найз нөхдийн хамтаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил ч мөн адил найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэжээ.Энэ үеэр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэг, загвар зохион бүтээгч З.Гүлээ зэрэг бусад гурван найзын хамт П.Шүүдэрцэцэгт сюрприз барьжээ.
Ингэхдээ төрсөн өдрийн эзэнд мэдэгдэлгүйгээр нууцаар гэрт нь баярын ширээ засаж, түүнийг орж ирэхэд нь гэнэтийн бэлэг барьсан байна.Найзуудынх нь хийсэн видео бичлэг дээр П.Шүүдэрцэцэгийн сэтгэл ихэд хөдөлж баярын нулимс унагажээ.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сайхан охидын минь барьсан гэнэтийн бэлэг. Жил бүр л гэр дотор минь л байж байдаг боллоо шүү. Бид бие биенийгээ баярлуулж гэнэтийн бэлэг барих их дуртай.
Сэтгэл итгэл хайр бүхэн шингэж гэрэл цацарсан та нартаа маш их хайртай. Баяр гунигийг минь хуваалцдаг та нартаа үргэлж баярладаг юм шүү. Баярлаж уйлдаг, инээж өмөлздөг сонин өдөр байдаг. Аргагүй биз дээ дөнгөж төрсөн хүүхэд тийм л байдаг. Энэ өдөр миний мэндэлсэн өдөр шүү дээ.
Ижийдээ баярлалаа. Ижий минь та урт наслаарай. Намайг төрүүлэх гэж энэ өдөр их зовсон шүү дээ. Хайртай шүү ээж минь”хэмээн бичжээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна