УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд саналаа хэллээ.
Л.Болд: -Намын бүлгүүдтэй зөвшилцөнө, УИХ-ын даргатай зөвшилцөнө гэдэг Бүлэг дотроо өрсөлдсөн юм уу.
Ц.Мөнх-Оргил: -Та энэ хоёр хүнийг нэр дэвшүүлэх асуудлаа бүлэгтэйгээ зөвшилцсөн юм уу. Зөвшилцсөн бол ил хэлэх хэрэгтэй. Бүлгүүдийн хооронд тохиролцоо байсан юм уу. Намын даргатайгаа ярилцсан юм уу.
О.Содбилэг: -Зөвшилцөж долоон хүн байна гэдэг дээр сая хэлэлцээд дэмжчихсэн. Санал хураалтын бэлтгэлдээ оръё. Нууцаар санал хураах горимын санал гаргаж байна” гэв. Уг горимын саналыг байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжлээ.
Нууцаар санал хураалт явуулахад байнгын хорооны 12 гишүүнээс УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Л.Болд нар олонхийн санал авлаа. Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр дэмжье гэснийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна