Хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх “Нүдээ нээ” нэгдсэн жагсаал маргааш буюу арваннэгдүгээр сарын 18-ны бямба гарагийн 14-16.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.
"Лантуун Дохио" ТББ, "Өгөх Өдөр Хөдөлгөөн" ТББ хамтран санаачилж нийгмийг хүчирхийлж буй бусармаг гэмт хэрэг, түүнийг гарах нөхцлийг нь бүрдүүлээд байгаа дүрэм журам зэргийг өөрчлөхийн тулд “Нүдээ нээ” Үндэсний Хөдөлгөөнийг эхлүүлээд хоёр долоо хоног өнгөрсөн.
Энэ хугацаанд тэд 32 мянга гаруй хүнийг нийгмийн сүлжээнд, 5 аймгийн иргэд болон 10 гаруй улс оронд амьдарч байгаа Монголчуудыг уг хөдөлгөөнд нэгтгээд байна.
Нүдээ Нээ Үндэсний Хөдөлгөөнд нэгдсэнээр хувь хүн бүр өөрийн иргэний үүргээ ухамсарлан хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөлгүй шаардлагатай тохиолдолд 102, 107, 108 дугаарууд руу мэдээлж байх, өөрийн үр хүүхдүүддээ цаг гаргаж тэднийг ямар нэг эрсдэлд орохоос нь өмнө хамгаалж байхаа амлаад байгаа юм.
Хувь хүмүүсээс гадна Улаанбаатар хотод 50 гаруй аж ахуйн нэгж Нүдээ Нээж байгаагаа илтгэн манай хөдөлгөөний стикерийг үүдэндээ нааж хүчирхийлэгч нарын эсрэг хүүхдэд ээлтэй байгууллага болохоо амлажээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна