Загвар өмсөгч С.Төгс: Битгий солиороод байгаарай


Загварын ертөнцийн бүсгүйчүүд дундаас хөдөлмөрч, шаргуу нэгэн гэдгээрээ эрхгүй тодордог хүн бол Төгс. Хайр дурлалын тал дээр үргэлж олны анхаарлын төвд байдаг тэрээр тэнгэрийн хунтайж Цэнгүүнтэйгээ аль хэдийнээ нэг гэрт орон амьдарч байгаа. Төгсийн хувьд Монгол моделиуд дундаа туранхайд тооцогддог ч европ моделиуд дунд таргандаа ордог гэнэ. 14 хоногийн дотор 8 кг хасаж байсан түүнээс үлгэр дуурайлал авч зөвөлгөөг нь хэрэгжүүлэх хүсэлтэй охид бүсгүйчүүд ч олон байдаг. Харин түүний жингээ барих нууцын талаар нэгэн бүсгүй цахим ертөнцөд жиргэсэн ба Төгс үүнийг нь худал зүйл хэмээн түүнд хандан За жинхэнэ солиороод байгаарай. Хэзээ ч ингэж хэлээгүй шүү. Хүний амруу чихэхээ больчихооч" хэмээсэн байна.