УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.
Тэрбээр албан бичигтээ, "Миний бие нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус заасны дагуу "Томилгооны сонсгол" явуулах санал санаачилга гаргасан юм. Гэтэл дээрх асуудалтай холбоотойгоор 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц нь "Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү" гэж заналхийлсэн болно. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар хамт байсан.
Иймд миний болон манай гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд бодитой заналхийлэл учирч байгаа тул Төрийн хамгаалалтад оруулж өгөхийг хүсье" гэжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна