Номинталс” хамтлагийн Дэлгэрмөрөн ганцаараа дуулсан ч газардахгүй “Тэнгэрийн амьтан” гэдгээ дуугаараа батлан харуулсан. Нийтийн дууны ханхүү МУГЖ С.Жавхлантай “Ааваа дуулъя” дууг хамтарч дуулсан болохоор зохиолын дуучин гэж хэлэгдэж эхэлсэн. МУГЖ Т.Баясгалантай дуулсан “Уулзах л юмсан даа, чамтайгаа” дууг рок попын “ноён оргил”-уудын нэг Б.Дашдондог зохиож, тухайн үедээ хамгийн дотортой, уянгалаг, зөөлөн хоолойтой дуучин гэж үнэлэгддэг Х.Дэлгэрмөрөн, Д.Баясгалан хоёроор дуулуулсан гэдэг. Мөн МУ-ын АЖ, дуурийн дуучин А.Долгортой “Сэтгэлд мөнхөрсөн ижий“, МУГЖ Т.Ариунаатай “Шөнө дундын бүжиг”, Харанга”-ын Л.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах гээд дуучидтай хамтарч олон дууг амилуулсан. Хослон дуулаачаа сонгохдоо адтай, мэдрэмжтэй Т.Дэлгэрмөрөн, залуу дуучдаас онцлон Х.Мөнгөнцэцэгтэй “Хайрын дээд хань минь” дууг хамтарч дуулсан нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн. Мөн дуулахаас гадна Азийн ятгын хатан хаан гэж үнэлэгддэг Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтарч “Уянга цагаан хуруу“ дууг хамтарч дуулсан гээд энэ жагсаалт цаашид ч гэсэн үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна. Дашрамд хэлэхэд ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ найзынхаа тоглолтонд заавал оролцоно оо гэж дуучин Дэлгэрмөрөнд утсаар хэлсэн нь түүнд үзүүлж байгаа хүндэтгэл байлаа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна