ЖҮЖИГЧИН БАЙЛАА: ЯМАР САЙХАН БҮСГҮЙ ВЭ ГЭЖ ШҮҮРС АЛДСАНААС ЭХНЭР МИНЬ БОЛНО ГЭЖ ТӨСӨӨЛӨӨ Ч ҮГҮЙ


Жүжигчин Б.Даваажавыг нэрнээс нь илүүтэй Байлаа хочоор нь үзэгчид мэддэг. Оюутан байхдаа “Балиус” хоч авсан нь явсаар “Байлаа” болоод хувирчихсан гэнэ.Байлаагийн гэргийг Б.Ган-Эрдэнэ гэдэг. Нөхрөөсөө 12 насаар дүү бүсгүй “Шилмэл загвар” агентлагт загвар өмсөгчөөр ажилладаг.Б.Даваажав 2013 онд Урлагийн ажилтны баяраар эхнэрээ анх хараад “Ямар сайхан бүсгүй вэ” гэж бодсон ч, хэзээ ч эхнэрээ болгоно гэж төсөөлөөгүй аж.Харин дараахан нь “Шилдэг өнгө”-ийн шинэ тоглолтод урилгаар оролцоход ёстой л нөгөө эр хүний 13 мэх, арга заль гээд байдгаа ашиглаж байж гэргийгээ болгосон гэдэг.Б.Даваажавын аав, ээж нь оюутан ахуйд нь бурхан болж, эгч, ах нартайгаа л үлдэж. Ганц бие хүний зангаар гэртээ харихыг яаралгүй олсноо үрж, найз нөхөдтэйгээ нийлж дарвиж, ууж иддэг байсан тухайгаа ч нуудаггүй.