Энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө Улаанбаатар хотын хэмжээнд 1796 мэдээлэл шалгагджээ. Үүнээс гэмт хэргийн 167, зөрчлийн 1341, согтуугийн 148, зам тээврийн ослын 288, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 74-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Мөн бага насны хүүхдүүд галд өртөж болзошгүй байсныг цагдаагийн албан хаагчид аварлаа.Тодруулбал, Налайх дүүргийн хоёрдугаар хороо 35 дугаар байрны .... тоотын тагтан дээрээс утаа гарч байсныг НЦГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ шалгажээ. Улмаар тус хороонд оршин суух Г-ийн сууцны тагтан дээр гал гарч 5-6 насны 3 хүүхэд харгалзах хүнгүй дотроосоо түгжээтэй байсныг гаргаж амь насыг нь аварч уг галыг унтрааж ажилласан байна. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна