Казахстан улсын Үндэсний Олимпын Хорооноос жил бүр зохион байгуулдаг зуны Спортын төрлийн шилдэг тамирчин шалгаруулах номинацийн санал асуулгад Г.Отгонцэцэг Казахстаны жүдо бөхийн холбооноос нэр дэвшчээ.
Тэрбээр “Рио-2016” олимпоос хүрэл медаль хүртэж, Казахстан улсын төрийн далбааг Риогийн тэнгэрт мандуулсан нь өдгөө спортын ертөнцөд томоохон дуулиан үүсгэж, зөвхөн монголчууд төдийгүй казахстанчуудыг баярлуулж байгаа билээ.Энэхүү санал асуулгад зургаан тамирчин нэр дэвшиж байгаа бөгөөд Г.Отгонцэцэгийн хувьд одоогоор 5602 буюу хамгийн их саналыг авч, тэргүүлж байна. Г.Отгонцэцэгийн хувьд “Рио-2016” олимпийн өмнө Казахстаны нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцохоор гэрээ байгуулан, тус улсыг зорьсон юм. Учир нь түүний жинд /48 кг/ манай улсын шилдэг тамчирчин дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг барилддаг. Тиймээс ОУХМ Г.Отгонцэцэг нарын хооронд гол өрсөлдөөн болдог байлаа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна