Худалдаанд гараад удаагүй байгаа I Phone Х гар утасны бат бөх байдлыг цахилгаан хэрэгслийн баталгаа олгодог "Square Trade" компани шалгаж үзэхэд итгэмээргүй муу үр дүн гарчээ. Тэд iPhone X ухаалаг утсыг 180 см өндрөөс бетон гадаргуу дээр нүүрэн хэсэг, ард болон ирмэгээр нь унагаж үзжээ. Тэгэхэд утасны дэлгэц ба арын шил хагарч, OLED дэлгэцэнд доголдол үүсч, FaceID ажиллахаа больсон байна. Apple корпорацийн өгч байгаа мэдээллээр бол I Phone X гар утасны дэлгэцийг маш сайн чанарыг шилээр хийсэн гэсэн ч ийм үр дүн гарсан байна.
"Square Trade" компани туршилтын үр дүнгээс үндэслэн iPhone X утсыг "Хамгийн хэврэг, өндөр үнэтэй бас засварлахад ч хамгийн үнэтэй iPhone" гэж тодорхойлсон байна. Сануулж хэлэхэд iPhone X утасны дэлгэцийг засварлахад 249 ам.доллар болох бол бусад төрлийн гэмтлийг засварлахад нийт 549 ам.долларын үнэтэй болох гэнэ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна