Хятадын Санья хотноо "Дэлхийн мисс-2017” тэмцээний шалгаруулалт үргэлжилж байна. Дэлхийн гоо бүсгүйчүүдийг тодруулдаг уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин “Head to Head challenge”-д группээсээ шалгарч, шилдэг 40 оролцогч орны нэг болжээ.Энэ жилийн “Дэлхийн мисс-2017” тэмцээнд шинээр “Head to Head challenge” хэмээх үндсэн шалгуур нэмэгдсэн байна. Ингэснээр бvх оролцогчид 20 группт хуваагдан, түрүүлсэн оролцогч шууд шилдэг 40-д орох эрхтэй болох юм.
Тэрээр энэ тухайгаа өөрийн фээсбүүкдээ "Бид Head to Head challenge-д группээсээ шалгарч, шилдэг 40 оролцогч орны нэг боллоо. Дэмжиж саналаа өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхний хичээл зүтгэлийн ачаар Монгол улсынхаа нэрийг гаргах болсондоо туйлын их баяртай байна" гэжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна