Өнөөдөр (XI/13)-өөс Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулж эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан (ОУВС)-тай хийсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд 2019 он хүртэл цалин хөлсийг нэмэхгүй байхаар тохирсон. Тиймээс тус холбооноос Засгийн газрыг ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, цалин нэмэх тохиролцоонд хүрэх, улмаар боловсрол, шинжлэх ухааны салбарын багш ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэхийг шаардаж буй юм.
МБШУҮЭХ-ны дарга Д.Батзоригийн мэдээлснээр, ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилтнууд нэгджээ. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг нэгдсэн байна.Өнгөрсөн долоо хоногт тэрбээр мэдээлэл хийхдээ “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо мэдээлэл хийхдээ “Багш нарт 500 мянга гаруй төгрөгийн урамшуулал олгох болсон” гэсэн ташаа мэдээлэл хийсэн. Энэ мөнгөний 300 мянгыг 2017 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэхэд тусгасан 55 тэрбум төгрөгөөс олгох юм. Харин 200 мянга нь 2008 онд МҮЭХ-ноос БСШУСЯ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд улирал тутамд олгодог урамшуулал. Тиймээс энэ бол багш нарын орлогыг нэмэхэд чиглэсэн алхам огт биш юм. Бид үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх болно” гэсэн билээ.
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ