Хөвсгөл, Булган, Орхон аймгийн чиглэлд халтиргаа гулгаа үүссэн. Мөн цас их хэмжээгээр орж үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул онцын шаардлагагүй бол энэ чиглэлд зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулсан. Улмаар Орхон аймгийн Засаг дарга иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Орхон аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа улсын чанартай авто замаар Эрдэнэтээс Дарханы чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг өчигдөр өдрийн 12 цагаас эхлэн түр хугацаагаар хориглосон.
Харин өнөөдрөөс цаг агаарын нөхцөл байдал сайжирчээ. Мөн замын арчлалт хамгаалалтын ажил хийгдсэн тус чиглэлийн замыг өнөөдөр 10 цагаас эхлэн нээсэн байна.
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ