Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас ХКН-ын 19 дүгээр Их хурал амжилттай болж, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпинд баяр хүргэсэн. Тэрээр хариу талархлын захидлуудыг ирүүлжээ.
Ши Жиньпин захидалдаа, ХКН болон Хятадын Засгийн газар нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататган хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйгаа дурдаад, Монгол Улстай харилцан туслалцдаг найрсаг хөрш, харилцан ашигтай хамтдаа хожсон сайн түнш, байнга харилцан зочилдог сайн анд нөхөд байхад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр мөн хоёр тал ойртон нягтарч, хамтдаа чармайн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулан хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа цохон тэмдэглэжээ.
2014 онд байгуулсан Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд “Бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан байдаг.
Хятадын дарга энэхүү үзэл санааны дагуу хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр орны ард түмний найрсаг харилцаа, ойлголцлыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна