Энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, "Монгол кино" үйлдвэрийн хойно байрлах 204 дүгээр байрны гадна фасадын ажил хийж байсан дөрвөн хүн найман давхараас унан нас барсан харамсалтай хэрэг гарсан тухай бид мэдээлсэн билээ.
Дээрх иргэд найман давхарын гадна талаас хөөсөнцрөөр дулаалга хийж байх явцад бэхэлгээний шат голоороо хугарч, гэнэт доош унасны улмаас хоёр нь газар дээрээ нас барж, ил гэмтэл ихтэй, цус их алдсан хоёр иргэн яаралтай түргэн тусламжийн 103-ын машинаар ГССҮТ-д хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.
Нас барсан барилгын ажилчид 30-40 настай байсан хэмээн албаны эх сурвалж мэдээлэв. Тэдгээр ажилчид айлын дуудлагаар дулаалга хийж байсан ба аюулгүй байдлын бэхэлгээ хийгээгүй байсан талаар оршин суугчид дуулгасан юм.
Эх сурвалж: MEDEE.MN
Ослын дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 15:01 цагт ирж, дуудлагын дагуу аврах баг ойр орчмыг аюулгүй болгох ажил хийсэн байна. Ээлжинд гарч байсан 7-8 аврагч эвдэрсэн шатыг буулган, ойр орчмыг аюулгүй болгох ажиллагааг шуурхай гүйцэтгэжээ.
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн ослын газарт үзлэг хийж дууссан бөгөөд нэвтрэхийг хориглосон шугам татаж, барилгын дулаалгын ажлыг түр хугацаагаар зогсоосон байна. Цагдаагийн байгууллага уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна