УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаархи Засгийн газарт хүргүүлсэн асуулгын хариуг сонслоо. Засгийн газрыг төлөөлж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийсний дараа асуулт асууж, хариултаа авч байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулах зорилт тавьсан. Бодит байдал дээр 80 орчим хувиар бууруулах боломж байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах санд төлбөрийг шилжүүлэх хэрэгтэй. Цогцоор нь авч үзэх арга хэмжээ. Дараа дараагийн Засгийн газар ч агаарын бохирдолтой тэмцэхэд хөрөнгө санхүүгийн асуудал тулгамдаж байна. 100 мянган өрх галлагаатай зууханд амьдарч байна. Улаанбаатар хотыг барилгажуулах ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой төсөв оруулах хэрэгтэй. Гэвч хэлэлцүүлгийн явцад төсөв хасагддаг. Гэр хорооллыг аль болох цөөлөх, цогцоор нь шийдэх хэрэгтэй юм. Утааны асуудал санаа зовоож байна. Агаар орчмын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг бид судалж үзэж байгаа. Ойр орчимд биелэх боломжгүй, төсөв мөнгөтэй холбоотой асуудал байна. Бид янданг хориглож чадахгүй юм байна лээ. Айл өрхийн амьжиргаа хүнд байна. Ийм үед бид хатуу хууль гаргавал сөрөг үр дагавар гарна. Зах зээлд борлогдоогүй 30 мянга орчим орон сууц байна. Утаа бууруулахын тулд орон сууцтай болгох нь хамгийн зөв алхам юм. Тиймээс орон сууцыг эргэлтэд оруулах асуудлыг судалж үзнэ” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Энэ үеэр Д.Эрдэнэбат гишүүн “Бид дорвитой арга хэмжээ авч байж агаарын бохирдол буурна. Хотын удирдлагууд Улаанбаатарын А,Б бүсэд яндан хориглох хуулийн төсөл оруулж ирж болдоггүй юм уу. Яндан хориглохгүй бол утааны хүндрэлээс гарч чадахгүй. Ингэхдээ цахилгааны хөнгөлөлт үзүүлэх ёстой. Одоо утаа ийм байхад хүний эрх эрх чөлөө яриад байх нь зохисгүй” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын айл өрхийн зуухнаас үүсч байна гэж байгаа. Хөрсний бохирдлын 80 хувийг дахиад гэр хорооллоос үүдэлтэй гэж байна. Өмнө нь орон сууцны зээл авсан 100 мянган иргэд банкны түрээсийн орон сууцанд байна. Цогц байдлаар нь харах ёстой. Зуух тараалаа, түлш солилоо болсонгүй” гэлээ.
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ