Сайн аав, Сайн дуучнаас гадна сайн хамтрагч, сайн найз хэмээн түүнийг даган дуурайж, шүтэж явдаг хүмүүс олон. Яаж ч завгүй байсан анд нөхдөө мартдаггүй, хөөрхөн охиндоо зав гаргахаа ч сайн мэддэг нэгэн. Түүнийг юманд хэрхэн сэтгэл гаргаж байгааг нь уран бүтээлээр нь дамжуулаад л төвөггүйхэн мэдэж болно. Зарим дуучид мөнгөний сургаар л амаа нээдэг бол түүнд энгүй их тэмүүлэл, сэтгэлийн жигүүр бий. Тэр хэзээ ч урлагийг мөнгө олох хэрэглүүр гэж үзэж байгаагүй. Мөн түүнийг дэндүү мундаг тэвчээртэй хүн гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэх биз. Сайхан ханиа өвчний улмаас алдаж бяцхан охиноо хөтлөөд үлдсэн ч тэрээр гуниж гутралгүй харин ч охиныхоо төлөө хөдөлмөрлөх ёстой хэмээж байсан. Түүний хувьд саяхнаас тоглолтын бэлтгэлдээ ороод нэлээд завгүй гүйж яваа сурагтай. Дэлгэрмөрөн тоглолтоо охин Зөөлөнсийгийнхээ төрсөн өдрөөр хийх гэж байгаа. Гэсэн ч хэзээ ч аав хүнийхээ үүргийг мартдаггүй Дээгий тоглолтоосоо өмнө охиныхоо төрсөн өдрийг анги хамт олон, найз нөхөдтэй нь хамт тэмдэглэх гэнэ лээ. Аргагүй л сайн аав юм даа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна