"Карма” буюу үйлийн үр сэдвийн дор зургаан шилдэг найруулагч нэгдэн уран бүтээл туурвихаар болжээ. "Хязгааргүй үнэн худлын дунд гагцхүү үйлийн үр оршино” хэмээсэн найруулагчид хүний сайн, муу хийсэн үйл бүхэн гурван цагийн амьдралд харилцан уялдаатай болохыг уран бүтээлээр харуулах ажээ.
Тэд хэдийгээр жил гаруйн хугацаанд бэлтгэгдсэн энэхүү нэн сонирхолтой уран сайхны киногоо оны өмнө гаргахаар төлөвлөжээ. Үзэгчид нэг киноноос зургаан өөр өнгө, зургаан өөр санааг хүлээн авах юм.
Нийгэмдээ эерэг, зөв мэдээллийг түгээхээр нэгдсэн найруулагчид нэгэн дуугаар "бидэнд ашиг чухал биш” хэмээсэн юм.
Ингээд ЗУРГААН НАЙРУУЛАГЧИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ:
Б.Ганболд /Хамба студи/
Ш.Доржсүрэн /ДОЗ энтертайнмент/
Ч.Ганзориг /Монголфильм студи/
Ч.Батбаяр /Мазаалай студи/
П.Дэлгэрбаяр /Абсолют студи/
Б.Чингүүн /ЕСҮ фильм/
Зургаан найруулагчид "Үйлийн үр” сэдвийг ямар жанраар гаргах вэ гэдгийг сугалаагаар шийджээ. Өөрөөр хэлбэл, тэд триллер, драма, эротик гэх мэт зургаан өөр жанраар нэг сэдвийг илэрхийлэн гаргах юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна