Өчигдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасч, актлах, шагналд тодорхойлох, ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн 2017 оны 11-р сарын 15-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлав. Ээлжит бус хуралдаанаар хурлын зохион байгуулалтын асуудал болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц , нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр болжээ. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын 12-р ээлжит хуралдааныг энэ сарын 24-ний өдөр хийхээр товлов.
Хуралдааны үеэр НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг хэлэлцэх юм гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна