Цэцэрлэгийн багш ангийн хүүхдээ ”бүтэж үх” гээд хөнжлөөр нь бүтээжээ


Хүүхдүүд алга боллоо, хүчирхийлэлд өртлөө гэх мэдээлэл намжиж амжаагүй байхад дахин нэг хэрэг чих дэлсээд авлаа. Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгийн багш ангийнхаа хүүхдийг унтахгүй байна хэмээн загниж, "бүтэж үх" гээд хөнжлөөр нь бүтээсэн тухай цахим орчинд нийтэлжээ.  Ээж нь хүүхдээ цэцэрлэгээс нь авах гээд очтол уйлаад салахгүй байсан бөгөөд улмаар хүүхэд нь багш намайг бүтэж үх гэсэн гэж ээждээ хэлжээ. Харин эцэг, эх нь  цэцэрлэгийн камер шалгуулахад иймэрхүү дүр зурагтай угтсан байна.