Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж байсан Монголын бөх Шёотэнро Д.Нямсүрэн хорт хавдар өвчинтэй тэмцэж байгаа талаар “Рикиши Кай” буюу сүмо бөхчүүдийн үйлдвэрчний эвлэлийн хуралдаан дээр их аварга Хакухо энэ талаар бөхчүүдэд хэлсэн байна. Шёотэнро Д.Нямсүрэн хорт хавдартай болсноо өнгөрсөн долдугаар сард мэдсэн бөгөөд түүнээс хойш эмчилгээ хийлгэж байгаа аж.
2008 онд "Мусашигава" дэвжээний монгол сүмоч Шёотэнро Д.Нямсүрэн мэргэжлийн сүмогийн түүхэнд нэгэн шинэ дээд амжилтыг тогтоож байсан. 2008 оны 11 сарын башед нэг ч унаагүй дэд зиндааг хошуучилж байсан. Нэг башё 15 өдөр үргэлжилдэг тогтолцоо үйлчилсэн 1958 оноос хойш шинэ цолтон эхний өдрөөс найм дараалан ялсан анхны тохиолдол болж байсан удаатай. Амжилттай сайн барилдаж байсан Монгол сүмоч ийн хүндээр өвджээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна