"Абсолют пикчерс" студийн шинэ бүтээл “Илд цэцэг” уран сайхны кино Хүннү молл-д нээлтээ хийлээ. Уг кинонд эх хүний үрийнхээ төлөөх сэтгэл юуны ч өмнө сөхөрдөггүйг харуулсан байна. Түүнчлэн зураг авалтыг гурван улирал дамнан хийсэн гэнэ. Киног дэлхийн киноны техникийн өндөр шаардлагад нийцэх 4к, 5.1 дууны дуугаралттайгаар хийсэн бөгөөд олон улсын кино наадамд оролцуулах аж. “Илд цэцэг” нь найруулагч П.Дэлгэрбаярын найм дахь уран бүтээл бөгөөд тэрбээр “Найзууд", "Тушаал", "Төрийн дайсан", "Дурлалын гэмт хэрэг", "Амьдрал төсөл", "Морь минь давхи", "Хайрлаж болох уу" зэрэг киног найруулжээ. Мөн киноны гол дүрийг Өөдөө бүтээсэн нь үзэгчдийн сонирхолыг илүүтэй татаад байгаа билээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна