Үүрийн таван жингээр гарч, үдшийн бүрий болтол халуунд халж, хүйтэнд хөрж, хотынхоо өнгө үзэмжинд анхаарч ажилладаг хүмүүс бол "шар хантаазатнууд" буюу ТҮК-ийн ажилчид байдаг.
"Учралын намар", "Миний нандин", "Шөнийн бороо" зэрэг дуунуудаар олны сонорыг мялаасан дуучин Г.Дэлгэрцогт "Үлэмжийн гоо" тоглолтынхоо товыг гаргаад байгаа билээ.
Өнөөдөр "Үлэмжийн гоо" тоглолтын багийнхан Нийслэлийн гурван дүүргийн ТҮК-ийн 50 ажилтнуудад сэтгэлийн бэлэг болгон тоглолтын урилгыг гардууллаа.
Үлэмжийн гоо бүхнийг хамтдаа дуулан өнгөрүүлэх урилгыг тэд баяртайгаар хүлээн авлаа.
Тус тоглолт өнөөдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болно.



“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна