Багагүй хугацаанд үргэлжилсэн дотно харилцаагаа бататгах мэт өнгөрсөн зунаас эхлэн амраг залуугаа олонд ил болгосон жүжигчин А.Гэрэлцэцэг тун ч жаргалтай явсан. “Маск” продакшины нүүр царай болсон халуухан, хээнцэр бүсгүй маань гучин насны босго шүргэж яваа хэдий ч гэр бүлийн амьдрал хараахан зохиож амжаагүй байгаа.Олны танил өнгөтэй, мөнгөтэй эрчүүдийн болзох саналыг төдийлөн ойшоож үздэггүй гэх жүжигчин А.Гэрэлцэцэг өөрийн амрагаар загвар өмсөгч Т.Энхтүвшинг сонгосон билээ. Европжуу төрх, булчинлаг бие бялдартай модель залуу аль хэдийнэ охид хүүхнүүдийн “Хүслэнт залуу” болчихсон нэгэн учраас жүжигчин А.Гэрэлцэцэгт атаархах хүмүүс ч цөөнгүй байлаа.
Зунжингаа хамтдаа аялж, байгалийн сайханд амраглаж явсан олны танил хосууд маань саяхан хоёр тийш болсон харамсалтай мэдээлэл цацагдаад амжсан. Энэ нь чүнэний ортой аж. Загвар өмсөгч Т.Энхтүвшин өөрийн цахим хуудсандаа ч энэ талаар бичсэн хэвлэлийг онцлоод, амрагийн асуудлаа үгүйсгэсэнгүй.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна