
Дуу гэдэг өөрөө хүмүүн бүхэнд сэтгэлийн таашаал өргөх тарни байдаг бол түүнийг амилуулагч гол амин сүнс нь дуучин хүн байдаг. “Учралын намар”, “Хайрламаар”, “Миний нандин” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай дуунуудаараа сонсогч олны сонорыг мялаасан залуу дуучин бол Ганболдын Дэлгэрцогт юм. Саяхан өөрийн анхны бие даасан “Үлэмжийн гоо” цомгоо сонсогчдынхоо гар дээр хүргэсэн тэрбээр анхны бие даасан тоглолтын товоо гаргажээ. Уг цомгийн нэрээр нэрлэгдсэн анхны бие даасан тоглолтоо 11-р сарын 08-ны 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд тоглохоор болжээ. Үлэмж тансаг аялгууг , үнэнч ариухан хайрыг , үүрд дурсагдах амьдралыг, үлэмжийн гоо бүхнийг дуулж нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.
Дашрамд дуулгахад маргааш болох тоглолтын тасалбар бөхийн өргөөний кассаар дууссан бөгөөд 1900-1950-ын үнэгүй хүргэлтээр цөөхөн үлдсэн сурагтай гэлээ шүү.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна