Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Өвөрхангай аймгийн нутаг “Шартын даваа”, “Бумбатын даваа”-ны замд цас ихээр орсны улмаас хальтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул дээрх хоёр давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа.
Дээрх давааны замууд хаагдсантай холбоотойгоор Баянхонгор аймгаас Улаанбаатар чиглэлийн зам, Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлийн автозамуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, замын мөстсөн, хальтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулагч бодис цацах, цэвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Түүнчлэн Төв аймгийн нутаг Хоолтын давааны замд хальтиргаа гулгаа ихээр үүссэн, Лүнгийн замд цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Нутгийн ихэнх хэсгээр их хэмжээгээр орж байгаа нойтон цас, цасан шуурганы улмаас зарим автозамуудын зорчих хэсэгт онцгой нөхцөл байдал үүсч байгаа тул хөдөө, орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна