Mixx хамтлагийн ахлагч /Темпо/ Б.Болдбаатар нэгэн үндэсний брендийн нүүр царайгаар тодорч дээлээ бүслээгүй өмссөн зургаа нийтэлснээр сошиал хэрэглэгчдээс хатуухан үг сонслоо. Учир нь Монгол хүн хэзээ ч дээлээ нөмгөн өмсдөггүй, уламжлалыг гутаасан зэрэг элдвээр хэлүүлсэн ч эцэст нь тайлбар хийлээ.
Тэрбээр, “Маш олон хүнд зэмлүүлж, хараалгуулсан. Тэр болгоныг хүндээр хүлээж аваагүй. Дээлээ буруу зөрүү өмссөндөө хүлцэл өчье.
Зураг авалтын хувьд зориудаар энгэрээ задгай тавьж зургаа авхуулсан юм. Доторх үс ноосыг нь харуулахын тулд энгэрээ задгайлсан гэж хэлж болно. Дээлээ бүслээд ном ёсоор нь өмсөж болно. Манайхан буруугаар ойлгоод дээлний хэв маягийг өөрчиллөө, эвдлээ, ингэж өмсөж болохгүй гэж их хүндээр хүлээж авсан. Мэдээж монгол хувцсаа ёс журмаар нь өмсөх ёстойг би мэднэ. Дээлээ буруу өмссөнөөс болж хэдэн өдөр зөндөө л юм боллоо. Ахмад хүмүүс муухай хараад л санаа зовж байсан. Бас сонирхогчдын янз бүрийн групп, хуудсуудаар тарсан байсан.
Дахин, дахин хэлмээр байна. Зураг авалтад зориулж задгай өмссөн юм шүү. Дээлээ эвдэж, бүслэхгүй өмсөөрэй гэж уриалсан зүйл байхгүй. Нэгнээ харааж доромжлохын оронд шүүмжилж болно шүү дээ. Нэгнээ доромжилж яах юм бэ, нөгөө хүнд нь хүндээр тусна шүү дээ. Дизайнер охин маань бүх зүйлээ өөрөө хийдэг. Залуу хүний хувьд нэгнээ дэмжиж хамтарч ажиллахад таатай байсан. Алдаа шүүмжлэлийг хүлээж авна. Цаашдаа анхаарна” гэв.
З.ХҮСЛЭН
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна