Энэ сарын 5-ны шөнөөс орсон цас бүтэн өдрийн турш үргэлжилж, улмаар цасны зузаан 5-6 см дундажтай байгаа билээ. Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, малын бэлчээрлэлт хүндрэх зэрэг зам, тээврийн салбар болон мал аж ахуйн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас зорчигчид, тээвэрчид, малчиддаа онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн урьд шөнөөс эхлэн Сүхбаатар, Дорноговийн зүүн хойд, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч эхэлжээ. Цаашид ихэнхи нутгаар сэрүүсч, цасны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэдийг орон нутаг руу болгоомжтой зорчихыг албаныхан сэрэмжлүүлжээ. Энэ жилийн тухайд хамгийн хүйтэн өвөл болно, зуд болж магадгүй гэсэн яриа цахим орчинд багагүй түгсэн. Гэвч энэ талаар албаны хүн өөр мэдээлэл өгч байлаа. ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ жилийн хүйтний улирлын төлвийг найман сарын сүүлчээс эхлэн зургаан сараар тооцож гаргасан. Энэхүү ерөнхий төлвөөс харахад энэ өвөлдөө олон жилийн дундаж орчим, олон жилийн дунджаас дулаан байх нь анзаарагдаж байна. Нэгдүгээр сар болон хоёрдугаар сард нутгийн хойд хэсэг, баруун болон Хангайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа. Өвлийн улиралд харьцангуй их хур тунадас орно. Харин ирэх хавар гурван сард олон жилийн дунджаас дулаан. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд нутгаар хур тунадас их орно.Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас орохоор байна" гэжээ. Үүнээс харахад энэ өвөл урд жилүүдийнх шиг эрс хүйтэн өвөл болохгүй байх магадлалтай хэмээн үзэж болохоор байна.
-ИХЭНХИ АЙМГУУДАД БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТЭРЧ, ОТОР НҮҮДЭЛ ХИЙХЭД БЭЛДЭХ ШААРДЛАГА ҮҮСЧЭЭ-
Мөн 2017 оны зуншлагын байдлаас харахад нийт нутгийн 20 хувь зуншлага сайтай, 40 орчим хувь нь дунд зэрэг, 10 гаруй хувьд муу байна гэсэн дүн гарчээ. Долдугаар сарын сүүл хүртэл зуншлага нийт нутгаар таару байсан ч найман сар гарсны дараа ихэнхи нутгаар бороо орж, бэлчээрийн ургамал ургалтын байдал сайжирсан байна. Бэлчээрийн даацыг харахад 15 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 10 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 30 хувь нь 101-300 хувь буюу даац 10-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь 101-500 хувь буюу даац нь 3-5 дахин хэтэрсэн, 30 хувь нь 500 хувиас их буюу даац их хэмжээгээр хэтэрсэн гэсэн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь ихэнхи нутгаар малчид өөрийн нутагт бэлчээрийн хүрэлцээ муу буюу отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл хийх зэргээр хаваржилтад бэлтгэх шаардлагатай болж байгаа юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна