ANKHAA”S SYMPHONY ORCHESTRA MUSICAL VIP CONCERT


Симфони оркест, ардын язгуур урлаг, хип хоп, рок поп, сонгодог опера чиглэлээр Монголд анх удаа гэх тодотголтой ANKHAA”S SYMPHONY ORCHESTRA MUSICAL VIP CONCERT 2017.11.13 нд улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ганцхан удаа 200 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй тоглогдох гэж байна. Анхбаярын хувьд Дижитал хамтлаг Гандан буурахгүй Галзуу ганц Чамгүйгээр Ice top Нөхөрлөл мандтугай Амьдрал сайхан Энэ миний хайр Уйлах эрхгүй хайр гэх зэрэг олон уран бүтээл дээр ажиллаж байсан. Мөн Сарантуяа Чингис хаан хамтлаг,  Жонон, Алтай, Эгшиглэн, А сооl, Баярцэнгэл, Класик жем, Элькондр зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан чадварлаг нэгэн билээ. Энд нэрлэгдсэн хамтлаг дуучид бол дөнгөж эхлэл шүү. Тэрээр 14-н жил хөгжим болон хөгжмийн найруулаг хийсэн билээ. Тиймээс энэ их хөдөлмөрөө үзэгч та бүхэнд үнэлүүлэхээр тайлан тоглолтоо хийх гэж байна. Энэ үдэш рок поп, дуурь, хип хоп гээд бүхий л төрөл жанрын уран бүтээлчид цуглахаараа онцгой юм. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг хүсэж байна.