УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэдэг. Энэ дагуу өнөөдөр бүлгийн хуралдаанууд товлогдсон ч АН-ын бүлгийн гишүүд орон нутагт томилолттой ажиллаж буй хуралдахгүй аж.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11:00 цагаас хуралдаж, 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх аж. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс 2017 оны төсөвт төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр 300 мянган төгрөг олгохоор тусгаж өгсөн заалтад хориг тавиад байгаа юм. Холбогдох хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж, хүлээж авах эсэхээр эцэслэн шийдвэр гаргах учиртай билээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна