Нийслэл хотын суурьшил тэлэхийн хирээр зэрлэг амьтдын тархац нутаг хязгаарлагдаж идэш тэжээл хайсан амьтад хотод орж ирэх явдал цөөнгүй гарах болсон. Мөн иргэдийн мэдээллээр гэмтэж, бэртсэн амьтдыг хамгаалах, тэжээн тэнхрүүлэх явдал нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газар, Монголын мэргэжлийн анчдын холбоо хамтран амьтан хамгаалах байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төсвийн бус эх үүсвэрээр “Зэрлэг амьтан асрах төв”-ийг байгууллаа.
Салаа туурайтан, махан идэштэн, шувууны байруудаас гадна эмчийн ажлын байрыг ашиглалтад оруулснаар амьтан хамгаалах ажилд томоохон дэвшил гарч байгаа юм. 2017 онд нийслэл хотын суурьшлын бүсээс тарвага шилжүүлэн нутагшуулах, салаа туурайтан амьтдад хужир мараа, өвс тэжээл тавьж өгөх, гэмтэж бэртсэн гөрөөс, чоно, аргаль зэрэг амьтад, бүргэд, шонхор шувуудыг асарч тэнхрүүлэн байгальд нь буцаан тавих ажлыг хийгээд байна.
Амьтны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ амьтан хамгаалах, биотехникийн арга хэмжээ авах, сэргээн нутагшуулах үүргийг хүлээдэг гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна