Сонирхогчдын боксын Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа энэ сарын 18-нд хийнэ. KING TUG хэмээх дэвжээний нэртэй тулалддаг, энэ жил 25 настай Н.Төгсцогт мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа билээ.
Манай тамирчин Premier Boxing Champions production–д харьяалагддаг бөгөөд Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь “Mayweather Promotions”-ий тамирчин Хавьер Аугустин Мартинес/АНУ/ байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй шалтгаанаар Хавьер Мартинес Н.Төгсцогттой тулалдах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Нэгэнт тов нь тодорсон, тасалбар зарагдаад эхэлсэн учраас зохион байгуулагчид буюу Mayweather Promotions-ийнхон шинэ өрсөлдөгчийн "эрэлд" яаралтай гарчээ. Улмаар тэд өчигдөр/11.05/ Н.Төгсцогтын шинэ өрсөлдөгчийн тухай мэдээллээ “King Tug”-ийн багт ирүүлжээ. Н.Төгсцогтын шинэ өрсөлдөгчөөр Филиппиний боксчин Хармонито Дела Торре тодорсон байна. Энэ жил 23 настай, "Алх" хочит Торре АНУ-ын Флорида мужийн Майами хотноо суурин амьдарч бэлтгэл сургуулиа базаадаг бөгөөд мэргэжлийн рингэнд 19 тулаан хийж, нэг ч ялагдаагүй байна. Үүнээс 12 тулааныг КО буюу нокаутаар дуусгажээ. Мөн Торре 2014 онд World Boxing Federation холбооны Олон улсын болон Дэлхийн аварга болж байсан аж.
Тулаан АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо The Cosmopolitan цогцолборт болох бөгөөд тасалбар нь 29$-149$-ийн үнэтэй. Мөн Bounce TV тулааныг АНУ-ын Баруун эргийн цагаар 2017 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 18 цагаас шууд дамжуулах юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна