Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш эрх баригч намынхны хэрүүл уруул нэгэнт даамжирч эхлэв. Улс төрчийн этикийн тухай асуудлыг энэ удаад ярих нь бүр ч илүүц биз.
УИХ-ын сонгуульд МАН ялсан нь ард түмэн улс төрийн өөр уур амьсгалыг хүссэнээс бус тэднийг улс төрд шударга зарим тогтоож чадна гэсэн итгэлтэй байгаагүй. Үүний нотолгоо нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн байсан юм. Өөрөөр хэлбэл ард түмний 100 хувийн итгэлийг авч чадаагүй энэ намыг дараагийн дөрвөн жилд сонгохгүй байх нь сонгогчдын хувьд ёстой дурын асуудал. Тиймээс МАН энэ дөрвөн жилд “болгоомжтой” болоод хүмүүжилтэй байх ёстой. Эс бөгөөс АН-ыг сонгуулийн дараа нус нулимстай нь хутгасны жишээ дахин давтагдах болно.
МАН маш “тэнгэрлэг” амлалтууд өгч ялалтын дуугаа хадаасаар намын тугаа мандуулсан. Гэсэн ч эхний Засгийн газраа өөрсдөө түлхэн унагааж, дараа нь сэгэн дээр эргэлдэх тас мэт сайдын суудлууд руу хомхойлон чичирцгээсэн. Энэ бүхнийг ард түмэн ажигласаар...
МАН-ын дотоод хагарал зүгээр ч нэг хэрүүл бус өс хонзон болтлоо даамжирсан уу гэлтэй. Үүний жишээ бол 32-ын бүлэг, 33-ын бүлгийн хуваагдал хийгээд тэдний харилцан шидэлцсэн хэрүүлийн алимнаас харагдана. Хагарал, талцлын гал намжаагүй байхад Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой ноцтой асуудлуудыг ТЕГ-ын дарга дэлгэж, үүнтэй залгуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нарын Төрийн ордон дотроо ард түмнийхээ өмнө “п...” дуудалцан хэрэлдсэн увайгүй явдлын жишээгээр үргэлжлэв. Тэдний хэрүүл дотор маш ноцтой асуудлууд хөндөгдөв.
У.Хүрэлсүх: -Чи хэн болчихоод олон юм яриад байгаа юм бэ. Новш минь, муу хулгайч. Байрандаа байгаарай!
Ж.Мөнхбат: -Чи хаан юм уу, заан юм уу. Чи Ерөнхий сайд болоод Энхбаяраас том болжээ. Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юу?
У.Хүрэлсүх: -Чи муу нүүрсний хулгайч бацаан. Чиний идсэн уусан бүх юмыг чинь дэлгэнэ ээ.
Ж. Мөнхбат: -Чи ч гэсэн намынхаа юмыг идээ биз дээ!
У.Хүрэлсүх: -Чамайг казиноод тоглоод явж байхад чинь өөд нь татсан нь буруу болоо юу. Муу казиночин минь!
Ж.Мөнхбат: -Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж.
У.Хүрэлсүх: -Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих болсон байна.
Ж.Мөнхбат: -Чи ч гэсэн намын мөнгөнөөс хулгайлсан биз дээ. Би бүх баримтыг ил гаргаж тавина аа. Чи муу битгий солиороод байгаарай... хэмээн хэрэлдсэн энэ үгэнд санаандгүй нэг ч үг байхгүй.
Тэдний хэрүүлээс харахад “нүүрсний хулгай” гэх үг анхаарал татсан юм. Ерөнхий сайд ямар учраас ЗГХЭГ-ын дарга байсан намынхаа гишүүн, УИХ-ын гишүүнийг нүүрсний хулгайч хэмээн дуудаж эл асуудлыг баримт, нотолгоотой дэлгэнэ хэмээн сүрдүүлэх, илчлэх хоёрын дундуур хэлэв? Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн ямар хэргийг энд ярив? Нэг хэсэг улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс нүүрсний экспортын квотоос мөнгө унагадаг гэх асуудал яригдаж байсан. Үүнийг хэлэв үү...
Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа Хятадад айлчлах үеэрээ Монголоос экспортлох Тавантолгойн нүүрсийг хямд байлгах тохироо хийж, Тавантолгойн нүүрсний борлуулалтын квотыг өөртөө ашигтайгаар тогтоож, 20 сая доллар унагаж халаасалсан гэх асуудал хэвлэлүүдэр шуугиж байсан цаг саяхан.
Түүнийг улс төрд орохоосоо өмнө хэр бэл бэнчинтэй, ямар амьдралтай байсныг нь түмэн олон мэдэхгүй ч эргэн тойрныхон нь мэддэг. Ямар ч байсан 100 гаруй мянган ам.долларын үнэтэй цаг сэлгэж зүүх хэмжээний байгаагүй л гэдэг юм. Тэгэхээр үнэхээр нүүрснээс мөнгө унагаж хөлжсөн үү гэдэг хар төрөх нь мэдээж. Энэ харыг батлах мэт Ерөнхий сайд нь чуулганы танхимд “нүүрсний хулгайч” хэмээн хэлсэн. Тэгэхээр Тавантолгойн нүүрстэй холбоотой мөнгө цохисон явдал нь бараг л үнэн болчихлоо... Ерөнхий сайдад амнаасаа унагасан “ноцтой үг”-ээ баримттайгаар нотлохоос өөр арга зам үлдсэнгүй.
Эх сурвалж: MEDEE.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна