Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар цас орж, эрс хүйтрэхийг Цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Өнөөдөртөө баруун болон хангайн, төвийн бүсийн зар газар, зүүн бүсийн хойд хэсгээр цасан шуургатай. Иймд малчид, тариаланчид, тээвэрчдэд цаг уурын гэнэтийн үзэгдэл, цасан шуурганы үеэр анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орно. Мөн төв, зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0-2 градус дулаан байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна