Амиа алдсан уулчдад хүндэтгэл үзүүлж, зул өргөлөө


Отгонтэнгэр хайрханд авирч байгаад амь насаа алдсан 17 уулчинд хүндэтгэл үзүүлж зул өргөх ёслол өнөөдөр боллоо. Зул өргөхийн өмнө Монголын уулчдын үндэсний холбоо, уулчдын 30 гаруй клуб хамтран Богдхан ууланд өнөөдөр алхалт хийсэн юм.

Тэд Богдхан уулын гэр рестораны гадаа цуглаж алхалтаа эхлэн, Дугуй цагаан дээр цугларан гашуудал илэрхийлсэн байна. Улмаар тэндээсээ бууж, Сүхбаатарын талбайд 1000 зул өргөх ёслол үйлдсэн юм. Зул өргөх ёслолд Богдхан ууланл алхалт хийсэн уулчдаас гадна талийгаачдын ар гэрийхэн, мөн тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэхээр маш олон иргэд Сүхбаатарын талбайд цугласан байлаа.