2017 оны 11 дүгээр сарын 05-ны 08-20 цаг хүртэл
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:
6-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, 6-наас эхлэн ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна