Гэмтэл, согог судлалын үндэсний төв нисдэг тэрэгний тусгай зогсоолтой болсон. Тус зогсоолоо ашиглаж, өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг өнөөдөр анхны буултаа хийлээ. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашиглаж байгаа нь энэ юм. Иргэний нисэхийн ерөнхий газар түргэн тусламж, ойн шавьж устгал, онцгой байдал, гал түймэр, аялал жуулчлал зэрэгт бага оврын агаарын хөлөг ашигладаг байхаар "Ерөнхий зориулалтын агаарын тээвэр"-ийн салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэхүү хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд шаардлага хангасан, агаарын хөлгийн тусгай зогсоол байгуулсан юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна