Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 21-ний өдөр гарсан. Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийн ар гэрээс Онцгой байдлын байгууллага, алба хаагчдад талархал илэрхийллээ.
Талархлаа өөрийн биеэр илэрхийлэхээр ирсэн Булган аймгийн Могод сумын өндөр настан С.Болдыг ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр С.Болд “Дүүгийнхээ биеийг уулнаас олохгүй нь л гэж айж байлаа. Гэтэл аврагчид маань олоод ирэхэд амьд уулзсан мэт л баярласан” гэжээ. Маргааш амь үрэгдсэн иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөх ёслол Сүхбаатарын талбайд болох юм байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна