УИХ дахь 13 эмэгтэй гишүүн нэгдэж, “Эмэгтэй гишүүдийн бүлэг” байгуулжээ. Өмнөх парламентын үед эмэгтэй гишүүд бүлэг байгуулах замаар нийгмийн чанартай асуудлууд дээр байр сууриа нэгтгэж, тодорхой байдлаар нөлөөлөл үзүүлж ирсэн жижиг бий. Гэвч энэ удаагийн парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийн зүгээс “Эмэгтэй гишүүд дангаараа бүлэг байгуулах талаархи зохицуулалт хуулиндаа тодорхой байдлаар тусгагдаагүй” гэх тайлбар хийж, асуудлыг хойшлуулдаг байсан юм.
Харин сүүлийн үед нийгмийг цочролд оруулаад зарим асуудлаас үүдэж УИХ дахь эмэгтэй гишүүд тусдаа бүлэг байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар Д.Оюунхорол гишүүн ажиллах аж. Энэ удаагийн парламентад МАН-аас 12, АН-аас 1 нэг эмэгтэй гишүүн сууж буй. Нийтдээ 13 гишүүн парламентад сууж байгаа анхны тохиолдол билээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна