Жүжигчин Урнаа: Хожим нь тэр баавгай миний хань болно гэж яаж мэдэх вэ дээ


Урлагийн сайхан хосуудын нэг бол Найруулагч Цоггэрэл, жүжигчин Урнаа нар билээ. Тэдний хувьд хар багаасаа л найзалж нөхрөлсөөр өдгөө урлагийн томоохон гэр бүлүүдийн төлөөлөл болоод байгаа билээ. Өнгөрөгч долоо хоногт найруулагч Цоггэрэл МУУГЗ цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. Энэ талаар жүжигчин Урнаа өөрийн цахим хуудаснаа Жүжигчин болох чин хүсэлтэй охин шалгалтандаа унасан ч театрын студэд сонсогчоор сурангаа орой нь үзэгчийн танхимд үйлчлэгч хийж зогсдог байлаа...СУИС-ийн жүжигчний ангийн оюутнууд тэр үед их туулайчилж жүжиг үзнэ...Нэг удаагийн үзвэрээр танхим дүүрэн хүнтэй суух суудал цөөхөн байхад би нэг том туулай барьж заалнаас хөөж гаргалаа... Хожим тэр том туулай миний нөхөр болно гэдгийг хэн мэдэх билээ...25 жил өнгөрчээ...Энэ бүхий л хугацаанд жүжигчин эмэгтэйн хань нь байж, адилхан мэргэжилтэй байсан ч зөвхөн наддаа итгэж,цалин бага хоёр залуу хосод хэн нэг нь хүсэл мөрөөдлөө орхих мөч тулгарахад -Чи минь чаднаа ... Хонгор нь амьдралаа авч явъя даа хэмээн дурлаж эзэмшсэн мэргэжлээсээ миний төлөө татгалзаж чадсан миний хайрт хань өнөөдөр МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор энгэрээ мялаалаа... Хэрвээ жүжигчинээрээ ажилласан бол онцгой өвөрмөц уран бүтээлч байх байсандаа гэж боддог ч тэрнээс илүүтэй УРЛАГИЙН БҮХИЙ Л САЛБАРТ сайн менежир, продюсер , найруулагч,зохион байгуулагч , удирдагч байж чаддаг миний ханийг төр ийнхүү үнэлжээ... Чамдаа баярлалаа... Чамдаа хайртай... Чамдаа халуун баяр хүргэе!...
Бүхий л уран бүтээлийн минь ард бат бөх түшиг тулгуур минь байж намайгаа үргэлж дэмжиж хурцалж зааж сургаж зөвлөж байдаг хамгийн үнэн найз минь билээ чи минь...Бүтээсэн санаачилсан бүтээлийг тань үзэгчид халуун дулаанаар сэтгэл дүүрэн хүлээж авдаг ч энэ хүн эхлүүлсэн юм санаачилсан юм гэдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ... Чамдаа цаашдынх нь бодсон санасан ажил үйлсэд нь амжилт хүсье Эрүүл саруул байж надтайгаа хамтдаа олон олон бүтээлийн ард гарна шүү хоёулаа...Охиндоо хамгийн сайн аав нь хамгийн сайн найз нь....Чамаараа үнэхээр бахархаж байнааа Ханийн минь хамт олон болох ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН ХАМТ ОЛОНД нь халуун баяр хүргэе! Хэмээжээ.