МУСТА Б.Эрдэнэцэцэг ”Ард түмний толгой дээр хэнэг ч үгүй бүжиглэж байгаа этгээдүүдийг яах ёстой юм бэ?


Монголын кино урлагийн сайхан бүсгүйчүүдийн тоонд ордог хүн бол Эрдэнэцэцэг. Тэрээр  кино урлагт мэргэжлийн нүүр хувиргагч, зураач бэлдэхээр шийдэн сургалтын төв байгуулсан бөгөөд мөн кино найруулаад амжсан удаатай. Түүний хувьд цахим ертөнцөд тийм ч идэвхитэй биш ч гэсэн хааяа хааяахан дорвитой хэдэн үг хэлээд авдаг. Харин энэ удаа жүжигчин Эрдэнэцэцэг төрийн өндөрлөгүүдэд хандан Төрд хэн ч гарсан адилхан юм бна цаагуураа бүгд албан тушаалаа тохиролцооны дагуу бие биедээ амалчихсан гэдэг нь тодорхой харагдсаар л байна. Нямдорж гуай хүртэл яс юман дээрээ илчилнэ шүү, ална шүү гээд бгаа мөртлөө тэр нь ер илчлэгддэггүй. Тийм учраас энэ төрийн тогтолцоог бүр үндсээр нь өөрчлөх цаг иржээ. Гэвч яаж хэрхэн өөрчлөх вэ ? Ард түмэн хүчин мөхөс бна уу? Ард түмний толгой дээр хэнэг ч үгүй бүжиглэж, жүжиглэж улс орноо уландаа гишгиж чадаж байгаа этгээдүүдийг яах ёстой юм бэ? Чөтгөр алгад !!!!!!!!!!!!!!! хэмээн өөрийн бухимдлыг илэрхийлжээ.