График, бүжиг дэглэлт гээд бүгдийг нь өөрөө бодож, сэтгэж, бүтээдэг "Авьяаслаг Монголчууд" шоуны оролцогч Б.Шижирбат "Авьяаслаг Азиуд" шоунд оролцож "Алтан баззер"-ын эзэн болжээ. Ингэснээр шууд хагас шигшээд шалгарч байгаа юм. Түүний авьяас, хөдөлмөрийг шоуны шүүгч, солонгос гаралтай АНУ-ын бүжигчин Жей Пак онцлон магтсан юм. Гурван шүүгчээс бүгдээс нь “тийм” гэсэн хариу сонссоны дараа шоуны хөтлөгчид болох Алан Вон, Жастин Брэттон нар шүүгч нарын индрийн өмнөх алтан товчлуурыг дарсан. Тэрбээр өмнө нь “Авьяаслаг америкчууд” шоунд мөн оролцож, эхний шатанд гурван “Тийм” авч, харин дараагийн шатанд тэнцээгүй билээ.
Дашрамд, “Авьяаслаг азичууд” шоуны хоёр дахь улирал аравдугаар сарын 12-ноос цацагдаж эхэлсэн юм. Шоуны шалгаруулалтууд Сингапур, Малайз, Филиппин, Тайвань, Тайланд болон Индонезид болжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна