Уулчдын дурсгалыг хүндэтгэн 1000 зул өргөнө


Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад амь эрсэдсэн 17 уулчны дурсгалыг хүндэтгэн энэ бямба гаригт мянган зул өргөхөөр болжээ. Монголын үндэсний уулчдын холбоо, Монголын уулын аяллын клубуудын холбоо зэрэг уул болон аяллын холбоод, клубууд нэгдэн Сүхбаатарын талбайд 17.00 цагаас олон нийтийг хамарсан зул өргөх ёслолыг зохион байгуулах юм байна.

 Энэ өдөр 11.00 цагаас "Богд хан" амралтын гэр рестораны гадаа цугларч алхалт хийх аж. Дээрх үйл ажиллагааг иргэдэд нээлттэй зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл хийж, төлбөр авахгүй юм байна.

Дурсгал хүндэтгэлийн үйл ажиллагааны хөтөлбөр

11:00 "Богд хан" амралтын гэр рестораны гадаа цугларна

11:10 Алхалт эхэлнэ

13:00 "Дугуй цагаан" дээр цугларах -Хүндэтгэлийн үйл ажиллагаа

13:40 Хүндэтгэлийн ажиллагааг хааж буцах

17:00 Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан зул өргөх ёслол болно.